Чингисийн Монголчуудын нүүдлийн болон суурьшлын бүс нутаг нь эртний Хүннүгийн нүүдлийн болон суурьшлын бүс нутагтай давхацдаг
Өнөөгийн Шинжлэх ухаанд хамгийн алдаатай дүгнэлт бол Хүннүгийн болон Их Монголчуудын нүүдлийн Соёл иргэншил мөн Хүннүгийн болон Их Монголчуудын суурьшлын Соёл иргэншлийг судалж таньж чадаагүй явдал юм. Нүүдэлчин монголчууд гэх ойлголт нь маш өрөөсгөл ойлголт. Хүн төрөлхтний түүхэнд аливаа улс үндэстний Нүүдлийн Соёл иргэншил нь өөр өөрийн тогтсон хэв шинжит үйлдэл байсан. Тийм учраас зүүн Ази уруу чиглэсэн төв Азийн монголчуудын Нүүдлийн зам 5 өөр замын шилжилт хөдөлгөөн байдаг бол Эх газрын гүн уруу нүүдэллэх манж Хятадын Нүүдлийн зам байнга 3 замын хөдөлгөөн шилжилт байдаг. Монголчууд хэзээ ч цыганууд шиг тэнэмэл нүүдэлчид байгаагүй. Энэ бол өнгөрсөн түүхэнд олонтаа батлагдан тогтсон тоон үзүүлэлт. Хэчнээн хүчирхэгжээд Манжууд хятадууд Эх газрын гүн уруу Монгол оронд халдан довтлохдоо 5 замаар довтолж чадаагүй. Хэчнээн ядарч доройтсон ч монголчууд дорно зүгт хятад уруу довтлохдоо 3 замаар довтлоогүй байнга л 5 замаар довтолдог байсан. Энэ нь Байгалийн зүг тогтнолын мөн чанарыг таниулдаг. Төв Азийн зүгээс дорно зүгт цэнгэг усны халил үүсэж тунгалаг мөрөн гол урсахдаа байнга 5 өнгөт мөрөн голыг үүсгэн урсан оддог байсан. Тиймээс төв Азийн зүгээс зүүн Азид 5 удаагийн 5 өнгөт хүлэг морьдын тоос тэнгэрт босож 5 замын тулаанд ордог байжээ. Харин Хятадын манжийн зүгээс 3 замын тулаан 3 өнгөт дорнын морьд сульдаасан тулааныг хийгээд зохих хүссэн ажилтанд хүрдэггүй байжээ.
Ийм учраас урвагч монголчуудыг ашиглан тэдний морьд болон хүний хүчээр Монгол орныг эзлэх санаархал Хятадын Юань улсын үед мөн манж Чин улсын үед тус бүр хоёр удаа тохиосон байдаг. Энэ нь урвагч монголчуудын морьтны хүчийг ашиглаж ирсэн түүх бол байнга давтагдаж байсан түүх. Хүйтний дайнд Жамух орохдоо Алахуй булгийн газраас хөдөлж Тэмүүчин Чингис хааны эсрэг байлдахдаа замдаа таарсан бүхнийг өөрт элсүүлэн тулалдсаар Монгол орны гүнд нэвтэрч улмаар бүр Тагнын ууланд очсон байдаг. Энэ бол Онон мөрний ай саваас Тагнын нуруунд хүрэх хүртэлх өргөн уудам нутгийг Номхон далайн усны ундаргуудыг идэвхжүүлэн байж хүрсэн болохыг баталдаг. Учир нь Номхон далайн зүгээс эх газрын гүн уруу урсах голын ай савыг дамжин Тагнын нуруунд хүрсэн Жамухын аян дайны маршрутыг сонирхон судлаваас тодорхой харагддаг. Ингэж Номхон далайн ай савын Соёл иргэншил Эх газрын гүн уруу давшин шилжин суурьших үй явцад зайлшгүй хятад хүний оролцоо байсан. Үүнийг Жамухын хамсаатнуудын оролцоо ч баталдаг. Жамухын хамсаатнууд хятадууд байсан учраас Хятадын Гүр ханд Жамухыг өргөмжилсөн байдаг. Харин Хятадын Гүр хан Жамухад Хэрэйдийн нялхаа Сэнгүм нэгдсэн түүхтэй. Түүнчлэн Найманы Таян хан ч Жамухын холбоотон болсон бол гурван мэргидүүдийн хойчис бүгд Хятадын Гур хан Жамухад нэгдсэн байдаг. Өнөө хүртэл Тэмүүчин Чингис хаан ба Жамух хоёрын ялгааг таниагүй бол өнгөрсөн түүхийг үргэлжлүүлэн судлах шаардлагагүй. Чухамхүү төв Азийн Тэмүүчин Чингис хаан ба Хятадын Гүр хан Жамух хоёрыг хооронд нь ялгаж чадахгүй байвал үнэхээр эмгэнэлтэй. Гэвч одоо хүртэл бүх Монголч эрдэмтэд судлаачид тэдний хоорондын ялгааг ялгаж чадаагүй. Үүнд л Монгол судлал Дэлхий дахинд зохих төвшинд хүрч хөгжиж чадаагүйг баталдаг. Тэгээд Монголч эрдэмтдийг өөрсдийг нь гарал үүслийн хувьд тодруулан судлаваас өөрсдөө далайн Соёл иргэншлийн төлөөллүүд байдаг. Зөвхөн Оросын Гумилаев, Германы Хүтүл мэтийн цөөхөн эрдэмтэн судлаачид Хүннүгийн гарал үүслийн мөн Их Монголын гарал үүслийн дагалдуулдаг.
Тэгэхээр нүүдлийн болон суурин Соёл иргэншлийн ялгааг эхлээд олж тогтоовол өөр бусад асуудал аяндаа тодорхой болно. Ер нь бол бүх Улс үндэстнүүд нүүдэллэн амьдарч шилжин суурьшдаг байсан, тиймээс аливаа улс үндэстнүүдийн хувьд нүүдэллэн шилжилт хөдөлгөөн хийхээс гадна шинээр суурьшлын бүс үүсгэж байсан. Үүнийг зөвхөн нүүдэллэн амьдрагчид, нүүдлийн Соёл иргэншилтэй гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. нүүдэллэн амьдарч шилжилт хөдөлгөөний хийсний үр дүнд зайлшгүй хаа нэгтгээд шилжин суурьших байдлаар нүүдлийн Соёл иргэншил нь байнга эцсийн дүндээ шилжилт хөдөлгөөний дараа суурин Соёл иргэншилд шилждэг. Гэхдээ Алтан Орд улсын нүүдэл ба мөрөн голынхны нүүдэл гэх хоёр өөр нүүдлийн Соёл иргэншил болон суурин Соёл иргэншлийг анх удаа Шинжлэх ухааны эргэлтэд оруулж байна. Тэгэхээр, төв Азийн их Монголын Чингисийн монголчууд нь нүүдэллэн амьдрахдаа Ертөнцийн зүй тогтнолын мөнхийн Хуулийн дагуу нүүдэллэн амьдарч шилжилт хөдөлгөөн хийссэний үр дүнд Чингисийн монголчуудын шинэ суурьшлын бүс нутаг үүсгэж байсан нь Евразийг дамнасан Их Монгол улс үүсэн бүрэлдэх боломжийг олгосон. Өөрөөр хэлбэл Их Монгол улс нь Чингисийн монголчуудын суурьшлын шинэ бүс нутгийг бий болгож байж оршин тогтножээ. Ийнхүү, Чингисийн монголчууд Нүүдлийн болон Суурин Соёл иргэншлийг хослон тээж амьдардаг Монгол судлалд анх удаа Чингисийн монголчууд нүүдлийн ба суурин Соёл иргэншлийг хослон тээж амьдардаг талаар цоо шинэ мэдээ мэдээллүүдийг Шинжлэх ухааны эрдэм шинжилгээний судалгааны эргэлтэд оруулж байна. Чингисийн монголчуудыг нүүдэлчид гэж өнөө хүртэл андуурчээ, эсрэгээр Чингисийн монголчууд нүүдэллэн амьдрахаас гадна Чингисийн монголчуудын суурин Соёл иргэншлийг эхлүүлж байж Хүн төрөлхтнийг хөгжлийн гацаанаас гаргаж байжээ. Чухамхүү 1220 оноос Их Монголчуудын нүүдлийн болон суурин Соёл иргэншлийг эртний палеотитес тэнгисийн ай савд хослон эхлүүлжээ.
Тэмүүчин Чингис хаан, цэнгэг усны ундарга газарзүйн байрлалыг чөлөөлсөн
Тэмүүчин Чингис хааныг айлган сүрдүүлэгч, эвдлэн устгагч гэж нэрлэх болсон шалтгаан нь тэрээр цэнгэг усны ундарга Газарзүйн байрлалд далайн Соёл иргэншлийн аливаа нэг суурин бүтээн байгуулалтыг нураан устгаж, далайн Соёл иргэншлийн суурьшлын бүсийг холдуулан зайлуулан, иргэдийг нь уугуул нутагт нь хөөн зайлуулсан. Гэтэл, яг энэ л үйлдлийг ойлгохгүйн улмаас түүнийг зэмлэн буруушааж байлаа. Чухамхүү, Евразийн өргөн уудам нутагт цэнгэг усны ундаргуудыг шинээр нээх үед түүний Газарзүйн байрлалд давшин орж ирсэн далайн ай савынхны бүтээн байгуулалтыг нураан устгах нь тухайн бүс нутагт далайн усны ундаргуудыг хаах ажиллагаа байлаа. Тэгэхээр, Евразийн өргөн уудам нутаг цэнгэг усны ундарга бүхий Газарзүйн байрлалд эртнээс өвөг монголчуудын нүүдэллэн суурьшин амьдрах бүс нутаг байсан түүх дорнын далайн Соёл иргэншил үүсэхээс эртний явдал юм. Тийм ч учраас эртний хятадууд төв Азийн монголчуудыг эрт газрын хүн гэж нэрлэж байжээ. Өөрөөр хэлбэл цэнгэг усны цэвэр газрын яст мэлхийн орны хүмүүсийг төв Азийн монголчууд гэж эртний хятадууд хүлээн зөвшөөрдөг байжээ. Харин Хятадын нутгийг эртнээс дотор газар, хятад хүнийг дотор хүн гэж нэрлэдэг байлаа.
Энэ нь Хятадын, манжийн, хори түмдийн, уйгарын, Тангудын орон бол газар нь луугын орон, далайн уснаас үүссэн учраас эртний далайн ёроолын хуурайшсан хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ. Үүгээр эртний далайн ёроолын дотор газрын хүн, эртний далайн ёроолын дотор хүн гэдэг ойлголтоор дорнын Соёл иргэншил эртний түүхэнд танил болжээ. Хамгийн чухал нь төв Азийн цэнэг усны ундарга Газарзүйн байрлалд гадаад далайн ёроолын дотор газрын Соёл иргэншил нүүдэллэн шилжин суурьших хориотой байлаа. Үүнийг Хятадын Юань улс, Мин улсын үед мөн манжийн Чин улсын үед сануулж байсан түүхийг Хятадын Нийслэл Бээжин хотыг хаалттай хот гэж нэрлэж байжээ. Энэ нь далайн дотор улс хэзээ ч Эх газрын гүнд нэвтэрч газар хагалж балгасан хот барьж суурьшихыг хориглосон Хуулийг Чингисийн монголчууд мөрдүүлж иржээ. Тиймээс, хэрвээ хориотой хотын иргэд хориотой хотоосоо гарч Монгол оронд балгасан хот барих аваас түүнийг нэн даруй нурааж устгаж хятадуудыг хориотой хотод нь буцааж байжээ.
Яг ийм үйлдлийг Их Монгол улсын түүхэн баруун зүгт хэрэгжүүлсэн нь барууны түүхэнд Тэмүүчин Чингис хааны алан хядагч, эвдлэн устгагч террор гэж нэрлэхэд хүргэжээ. Гэтэл баруун зүгт агуу Александр хаан, Хүннүгийн Атилла хоёроос хойш олон зуун жилийн дараа баруун зүгийн хориотой хотын иргэд эртний Хүннүгийн нутагт довтлон орж ирж суурьшсан илрэлүүдийг Тэмүүчин Чингис хаан таслан зогсоож, баруун зүгийн хориотой хотын иргэдийг цэнгэг усны ай савд бүтээн байгуулсан хотуудыг устган нурааж байлаа. Чухам л ингэж Хүннүгийн эртний цэнгэг усны ундарга Газарзүйн байрлалд давшин орж ирсэн далайн хориотой Соёл иргэншлийг мөхөөж байж гацаанд орсон Европын орнуудын хөгжлийг гацаанаас гаргаж хөгжлийн шинэ үеийг нь эхлүүлжээ. Яг одоо бүх нийтээр ойлгох шаардлагатай хамгийн чухал ойлголт бол Дэлхий дахинд цэнгэг усны ундаргуудыг далайн хориотой Соёл иргэншлээс чөлөөлөх ажиллагаа юм.